• Сэтгүүлч клубын сурагчдын мэдээ

          • Шинжлэх ухааны клуб  Багш: Э. Батжаргал, Б. Хүрэлшагай

            Шинжлэх ухааны клуб нь үйл ажиллагаагаа эхлүүлээд удаагүй байгаа шинэ клуб юм. Сурагчдын хүсэн эрмэлзэл дээр үндэслэн байгуулсан бөгөөд  хими, физикийн хичээлүүдээр шинжлэх ухааны туршилтыг явуулдаг. Шинээр элсэн орох хүсэлтэй хүүхдүүд эхлээд шинжлэх ухааны мөн чанарыг таних хэрэгтэй. Манай клубыг сонирхсон хүүхэд бүрт нээлттэй. Сурагчид энэ клубт явснаараа физик химийн хичээлээ туршилтаар дамжуулан илүү ойлгож  авах боломж нээгдэх юм.

            Эко констракшин  Аюулгүй байдлын ахлах мэргэжилтэн Батболд

            Дунд ,ахлах ангийн сурагчидтай сургуулийн ойр орчимд тулгардаг эрсдлүүд  ба түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар яриа хийсэн юм. Хүүхдийн аюулгүй байдлын эрх, үүрэг  болон аюулд өртөхгүй байхын тулд юу юу хийх шаардлагатай талаар сонирхолтой  яриа таниулга хийсэн нь цаг үеэ олсон  сургалт болж чадлаа.

            Сагсан бөмбөгийн секц-Багш Н. Отгонбаяр, Б.Сэр-Од

            Сагс нь хүүхдийн эрүүл мэнд, бие бялдрын хөгжилд тустай, багийн ажиллагааг дэмждэг спорт юм. Бага насны хүүхдүүдэд сагсан бөмбөгийн хичээлийг  багш өөрөө биеэрээ үлгэрлэн бодитоор үзүүлж заах нь илүү үр дүнтэй байдаг.

             

            Уран гар клуб-Багш Ш.Уранчимэг

            Сурагчийн сэтгэгдэл: -Цаасан урлалд дуртай тул уран гар дугуйланд явах болсон. Том болоод цаасан урлаач болно гэж боддог. Гацуур модны чимэглэл хийж сурсан.

            Англи хэл дээрх дууны дугуйлан-Э.Энхчимэг

            Хичээлийн жилийн хөтөлбөрийн дагуу дуу, шүлэг сурч байгаа. Зүгээр нэг хүүхдүүдэд хичээл орох биш аль болох сонирхолтой хөгжилтэй талаас нь хичээл орохыг эрмэлздэг. Дуу заахдаа тухайн дуутайгаа холбогдолтой зураг будуулж зуруулдаг. Ингэснээр хүүхдийн үгийн сан сайжирдаг. Одоогийн байдлаар 8 дуу сурсан.

            Эрүүл мэндийн клуб

            БСШУЯаас энэ хичээлийн жилээс эхлээд эрүүл мэндийн хичээл орох болсонтой уялдуулан энэ клубыг хичээллүүлэх болсон. Эрүүл мэндийн анхны тусламжийн талаарх  мэдлэгийг олгохоос гадна  өөрийнхөө болон анд найз, гэр бүлийнхээ эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх хүсэлтэй хүүхдүүд ихэвчлэн манай клубт хамрагддаг.

            Англи хэл, ярианы клуб-Багш Aaron

            Клуб маань үйл ажиллагаагаа энэ жилээс эхлүүлсэн бөгөөд хүүхдүүд идэвхтэй хамрагдаж байгаа. Ярианы клуб учраас англи хэлээр хүүхдүүдтэй харилцан ярилцаж, тоглоом тоглон сонирхолтой байдлаар хичээллэдэг.

            Уран зураг дизайны клуб-Багш Амарбат

            2-11р ангийн 50 иад хүүхэд манай дугуйланг сонгон хичээллэдэг. Клубт явснаар гарын ур дүй, сэтгэн бодох чадвар, төлөвшилт маш өндөр хөгждөг.

            Суралцагчийн сэтгэгдэл:-Ирээдүйд сонгосон мэргэжил минь зурагтай холбоотой тул зургийн дугуйланг сонгосон. Энэ дугуйланд яваад удаагүй хэрнээ миний чадвар мэдэгдэхүйц дээшилсэн мөн олон шинэ найзуудтай болсондоо  баяртай байна. Багш үр дүнтэй зааж чаддаг болохоор идэвхтэй оролцох хүсэл төрдөг.

            Техник сэтгэлгээ-Багш Гантулга

            Суралцагчийн сэтгэгдэл:- 2017 оноос хичээллэж эхэлсэн. Stem хөтөлбөр сонирхолтой байсан болохоор энэ дугуйланд орсон. Үнэхээр сонирхолтой байдаг. Юмыг угсарч өөр зүйл бүтээхээр сонирхолтой байдаг.

            Англи хэлний унших, бичих чадварыг хөгжүүлэх клуб-Ж.Дарьсүрэн, М.Баяраа

            6~8 дугаар ангийн 18хүүхэд энэ дугуйланд хамрагддаг. Энэ клубт явснаар англи хэлний мэдлэг тодорхой хэмжээгээр нэмэгддэг.

            Бийрийн бичлэгийн дугуйлан-Багш Б. Пүрэвсүрэн, М. Эрдэнэ

            Өмнө жилээс хичээллэж эхэлсэн бөгөөд өмнөх жилийн хүүхдүүд дээр нэмээд энэ жил үндэсний бичгээ сурахыг хүссэн хүүхдүүд шинээр нэмэгдэж байгаа. 6-9р ангийн хүүхдүүд хичээллэдэг. Дугуйланд явснаар хүүхдүүд үндэсний бичгээрээ бахархах хайрлах хүсэлтэй болдог. Монгол бичиг бол дэлхийд ганцхан босоо бичиг билээ.

            Багш М. Эрдэнэ:-Миний хувьд бийрийн бичлэгийн дугуйланг энэ жилээс эхлэн хичээл заадаг ангиуддаа  хичээллүүлж байна. 8а,б,в, 6а ангийн нийт 25 сурагч хамрагддаг. Хичээлээд удаагүй ч бичих чадвар нь мэдэгдэхүйц сайжирч байгаа сурагчдын маань үндэсний бичгээрээ сайхан бичиж сурах гэсэн чин хүсэл эрмэлзэл, идэвх зүтгэл надад маш их урам өгдөг.

          • Хичээлээс гадуурх үйл ажиллагааны нээлттэй өдөрлөг

          • Сурагчид маань сургууль дээр хичээллэдэг бүхий л дугуйлан, секц, клубуудын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ өдөр сурагчид өөрийн биеэр туршиж үзэн, тухайн тугуйлан, клубд хамрагдах эсэх шийдвэрээ гаргаж байв.

            Мөн сургуулийн галт тогооны хамт олны санаачлагаар энэ өдөр 2-р ангийн сурагчдад хэрхэн амтат жигнэмэг хийх талаар сургалт хийв. Энэхүү сургалтыг бусад ангийн багш, сурагчид дэмжин, дараагийн удаа өөрсдийн ангидаа зохион байгуулахаар боллоо.

          • НОМЫН ГАЙХАМШИГ УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГА

          • 2018 оны 10 сарын 30 - нд "Монгол Билиг Оюун" сургуулийн ХНУ-ны багш нар “Номын гайхамшиг” уулзалт ярилцлагыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаа нь багш нарынхаа оюуны алжаалыг тайлж, сонгодог зохиолын ертөнцөөр аялуулахад чиглэгдсэн юм.

            • Багш Б. Пүрэвсүрэн “Дэлхийн богино өгүүллэгүүд”-ээс танилцуулж,”Уншигч төлөвшүүлэх” нь сэдвээр ярилцлага өрнүүлэв.
            • Багш М. Эрдэнэ Долгорын Цэнджавын “Алтан жүн жор” зохиолын агуулгыг ярьж, сурагчдыг хэрхэн, яаж  уран зохиолын хичээлд дурлуулах,ном унших сэдэл төрүүлэх талаар арга туршлагаасаа хуваалцав.
            • Багш Э. Баасанцэрэн өөрийн хөтөлдөг байсан “Түүхийг өөрчилсөн номууд” нэвтрүүлгийн хэсгээс үзүүлж, мэдээлэл солилцлоо.
            • “Ухаалаг зургаан малгай” аргаар багш нар багт хуваагдан, өнгөний бэлгэдлийн утга , учрыг мэдэж, өөрийн заадаг хичээлд тухайн аргыг хэрхэн ашиглаж болох талаар чиглүүлэг авав.
      • Contacts

        • "Mongol Bilig Oyun" International school
        • 976-77002070
        • Marshall Deluxe Village
          Ikh Mongol Street
          Khan-Uul district


          17012-0118 Ulaanbaatar
          Mongolia