"МОНГОЛ БАХАРХАЛ"-ын өдрийг тохиолдуулан монголын өв уламжлал, түүх соёлоороо бахархах, улмаар эх оронч үзлийг төлөвшүүлэх үүднээс асуулт хариултын "АХА" тэмцээнийг 3-12-р ангийн сурагчдын дунд зохион байгууллаа.
Тэмцээний ялагчаар
3-5-р ангийн ангилалд 3Б ангийн сурагч Б.Дөлгөөн
6-10-р ангийн ангилалд 10А ангийн сурагч Б.Баттүшиг шалгарч, өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнууллаа.
Монгол Билиг Оюун Цогцолбор сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилийн Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний дүн гарч, шагнал гардуулах ёслол 11-р сарын 25-нд болж өнгөрлөө.
Эрэгтэй дунд анги
1-р байр М.Баяраа багштай 8А анги
2-р байр Ц.Батбилэг багштай 8Б анги
3-р байр П.Сүхбат багштай 7А анги
Эмэгтэй дунд анги
1-р байр Ц.Батбилэг багштай 8Б анги
2-р байр П.Сүхбат багштай 7А анги
3-р байр Б.Цэндхүү багштай 7В анги
Эрэгтэй ахлах анги
1-р байр Б.Хүрэлшагай багштай 12А анги
2-р байр О.Баясгалан багштай 11Б анги
3-р байр Санжаажамц багштай 10Б анги
Эмэгтэй ахлах анги
1-р байр Б.Пүрэвсүрэн багштай 10А анги
2-р байр Ц.Энх-Өлзий багштай 9В анги
3-р байр М.Эрдэнэ багштай 9б анги
Шилжин явах цомыг Б.Пүрэвсүрэн багштай 10А анги гардан авлаа.
Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Их Эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой-Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Билэг Оюун Цогцолбор сургуулийн багш сурагчид монгол дээлээрээ гоёлоо. Энэ үеэр монголын уламжлалт шагай наадгай, оньсон болон хөлөгт тоглоом тоглож, ардын хөгжим, хэрэглэлийг сурагчдад таниулан мэдээлэл өглөө. Түүнчлэн хичээлийн эхний цагт Монгол бахархлын өдрийн тухай хичээл орлоо.
Монгол улсын "Биеийн тамир, спортын тухай" хуулийг хэрэгжүүлэх, сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяас чадварыг нээн хөгжүүлж, оюуны спортоор хичээллэх хүүхдийн тоог нэмэгдүүлэх зорилготойгоор 11-р сарын 20-ны 14:30 цагт 1-10-р ангийн сурагчдын дунд "100 буудалт даамны аварга" шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна.
Тэмцээнд амжиллтай оролцсон сурагчдыг дараах байр эзлүүлэн шагнаж, урамшуулна.
Сурагчдын дунд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, спортоор хичээллэх ур чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа сургуулийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр спорт заланд эхэлж байна. Тэмцээн 11-р сарын 20, 21, 22-ны 14:00 цагуудад 6-8-р ангиуд, 9-12-р ангиуд гэсэн ангилалаар зохион байгуулагдах юм.
Тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдыг дараах байр эзлүүлэн шагнаж урамшуулна.
1-р байр: Алтан медаль, Өргөмжлөл
2-р байр: Мөнгөн медаль, Өргөмжлөл
3-р байр: Хүрэл медаль, Өргөмжлөл
Одоогийн байдлаар Монгол хэлний багш М.Эрдэнэ, Химийн багш Б.Хүрэлшагай, Физикийн багш Б.Хүрэлшагай мөнгөн медаль, Түүх нийгмийн багш Б.Цэндхүү хүрэл медаль, Түүх нийгмийн багш Б.Ганболд , Хөгжмийн багш Б.Билэгжаргал, Мэдээлэл зүйн багш М.Мөнхгэрэл нар 5-р байр тус тус эзлээд байна.
Хамт олноо төлөөлөн уралдаанд оролцон дүүрэгтээ сургуулийнхаа нэрийг гаргасан багш нартаа баяр хүргэе.
Хан-Уул дүүргийн багш нарын илтгэлийн уралдаан явагдаж байгаа билээ. Энэ жилийн илтгэл "Суралцагчдын ялгаатай байдлыг сургалтанд харгалзах нь, үйл ажиллагаа, үр дүн" сэдвийн хүрээнд тавигдаж байна. Энэ удаагийн уралдаанд манай 4 ЗАН-ийн багш нарын баг оролцсон бөгөөд түүх нийгмийн багш нарын баг, гадаад хэлний багш нарын баг, байгалийн ухааны багш нарын баг бүгд тус тус тэргүүн байр эзэллээ. Мөн бага ангийн багш Уранчимэг илтгэлээрээ 5-р байр эзэллээ. Сэтгэл зүрхээ ажилдаа зориулсан чадварлаг багш нартаа баяр хүргэж, дараа дараачийн шатны уралдаанд нь амжилт хүсье.
Powered by aSc EduPage