БСШУЯ-ны ерөнхий боловсролын цөм хөтөлбөрт 3-р ангиас нь хөгжмийн боловсролыг бишгүүр хөгжмөөр эхлүүлэхээр тусгагдсан байдаг. Энэ жилийн 3-р ангийн бяцхан сурагчид маань бишгүүр хөгжмөө удахгүй бүтэн ая тоглож чаддаг болно. Бяцхан шавь нартаа амжилт хүсье.
Бишгүүр хөгжмийг анхлан сурч байгаа 3-р ангийн сурагчид
11Б ангийн сурагч Д.Номундарь "Уран жиргээ"-д I байр эзэллээ
Дэлхийн болон монголын шилдэг зохиол бүтээлийг хүүхэд багачуудад таниулж, сурталчлах, тэдний дунд уран уншлагын урлагийг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулсан "Уран жиргээ" дүүргийн уралдаанд сурагч Д.Номундарь I байр эзэлсэнд баяр хүргэж нийслэлийн шатны уралдаанд нь амжилт хүсье.