Монгол Билиг Оюун сургуулийн Англи хэлний 3-дахь удаагийн мини олимпиад сурагчдын англи хэлний авьяас чадварыг нээн илрүүлэх , гадаад хэл сурах ач холбогдлыг таниулах , эх хэл болон бусад үндэстний хэл соёлыг хүндэтгэн суралцдаг болох зорилгоор 3-12-р ангийн сурагдын дунд 3-н үе шаттайгаар явагдаж өнгөрлөө. Олимпиадын 1-р шатанд 3-12-р ангийн нийт 700 гаруй сурагчид анги нийтээрээ оролцож, 2-р шатанд бүлэг бүрээс өндөр оноо авсан эхний 5 сурагч 3-р шатны ярилцлаганд оролцож оюун , ухаан, мэдлэг чадвараа сорилоо.Амжилт, ахицтай оролцсон бүх шавь нартаа сурлага, урлаг, спортын өндөр амжилт хүсье.
МБО цогцолбор сургуулийн сурагчдын дунд Англи хэлний олимпиад боллоо
МБО цогцолбор сургуулийн талбайн теннисний дугуйлангийн сурагчдын дунд тэмцээн боллоо.
Теннисийн спортын ахлах дасгалжуулагч, докторант О.Алтанхуягийн удирдан явуулдаг талбайн теннисний дугуйлангийн сурагчдын дунд 8, 10 насны ангилалаар мини теннисний тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд:
10 насны ангилалд
Эрэгтэй
1-р байр Г.Мөнх-Оргил 5б анги
2-р байр И.Бямбасурэн 5в анги
3-р байр Э.Сод 5в анги
8 насны ангилалд
Эрэгтэй
1-р байр Б.Төгөлдөр 3в анги
2-р байр Б.Билгүүн 3в анги
3-р байр Н.Хурцгэрэл 3в анги
Эмэгтэй
1-р байр н.Амина 3в анги
2-р байр н.Эмүжин 3в анги
МБО цогцолбор сургуулийн сурагчдын шинэ жилийн баяр болж өнгөрлөө.
2019 оны 12 сарын 20-нд МБО цогцолбор сургуулийн сурагчдын амжилт бүтээлээ дүгнэсэн “Хүслийн шинэ жил”-ийн баяр болж өндөрлөлөө. Манай сургуулийн авьяаслаг сурагчид шилдэг тоглолтоо найз нөхөд, дүү нартаа үзүүлж, багш нарын төлөөлөл алиалагч, өвлийн өвгөн, цасан охидын дүрд хувирч хөгжилтэй сайхан шинэ жил боллоо.
Шинэ жилийн баяраар сургуулийн удирдлагууд шилдэг сурагчид болон “БИД ЧАДНА” урлагын наадмын шилдэг үзүүлбэрүүд, шилдэг ангиудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо.
Ийнхүү бид амжилт бүтээл, ололт ихтэй 2019 оноо үдэж, угтан ирж буй шинэ ондоо илүү их хүсэл, зорилго, тэмүүлэлтэйгээр 2020 оноо тосон угтлаа.
Шинэ жилийн баярын зургаас
Ид шидийг хамтдаа бүтээцгээе аян
Ид шидийг хамтдаа бүтээцгээе сайн дурын ажлын аянд МБО цогцолбор сургуулийн багш, сурагчид идэвхитэй оролцож, цуглуулсан хандивын зүйлсийг Нийгмийн ажилтан М.Минжмаа Олон улсын хөтөлбөрийн менежер Б.Отгондэлгэр , Мэдээллийн системийн ажилтан Б.Золжаргал болон СӨУБ ын сурагчид Ид шидийн орон-2 т хүргэж өглөө . Үүнд:
Сургуулийн захиргаа 1.000.000 төгрөгний үнэ бүхий ном
Нийт сурагчидаас 215 ширхэг ном
Багш ажилчид 501.000 төгрөг
Сурагчидаас 405.000 төгрөг цугларлаа .Сайн үйлсийн аян 1-т нэгдсэн багш ажилчид сурагчиддаа гүн
талархал илэрхийлж, цаашдынх нь ажилд амжилт, амьдралд нь хамгийн сайхныг хүсье.3
МБО цогцолборын эмчийн зөвөлгөө
7-р ангийн сурагчид робот электроникийн хичээлээр судалсан мэдлэг чадвараа сорин өрсөлдлөө
МБО цогцолборын шинэ жилийн арга хэмжээ
Ханиад томуу ихсэж байгаатай холбогдуулан дараах арга хэмжээг авна уу
МБО сургуулийн багш сурагчид "НЭГ НОМ, 1000 ТӨГРӨГ" хандивын аян өрнүүлж байна
Сургуулийн урлагийн наадам амжилттай болж өндөрлөлөө
Сурагчдын авъяас чадварыг нээн илрүүлэх, багаар ажиллах идэвхи оролцоог нэмэгдүүлэх, хүүхэд бүрт бид чадна гэсэн итгэл бий болгох, сурагчдыг дуу, хөгжим, бүжигт дур сонирхолтой болгон төлөвшүүлэх, тэдний гоо сайхны мэдрэмж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилго бүхий МБО цогцолборын 2-12-р ангийн сурагчдын дунд зохион байгуулагдсан “БИД ЧАДНА” урлагийн наадам 2 өдрийн турш амжилттай болж өндөрлөлөө.
2-3-р ангийн ангилалд
1-р байр С.Мөнхцэцэг багштай 3г анги
2-р байр Б.Түмэнжаргал багштай 3д анги
3-р байр Г.Наранчимэг багштай 3а анги
4-5-р ангийн ангилалд
1-р байр Ш.Уранчимэг багштай 5в анги
2-р байр У.Алтанчимэг багштай 4в анги
3-р байр Л.Амаржаргал багштай 5а анги
6-9-р ангийн ангилалд
1-р байр Б.Цэндхүү багштай 7в анги
2-р байр Ж.Дарьсүрэн багштай 9а анги
3-р байр Ч.Энх-Амар багштай 7б анги
10-12-р ангийн ангилалд
1-р байр Б.Хүрэлшагай багштай 12а анги
2-р байр О.Баясгалан багштай 11б анги
3-р байр Б.Ганболд багштай 11а анги тус тус эзэллээ.
Урлагийн наадамд амжилттай оролцсон ангиудад баяр хүргэе
24
МБО цогцолборын салбар цэцэрлэгүүдийн эцэг эхчүүдийн дунд “ЭРҮҮЛ МЭНД-ЭЕРЭГ ХАРИЛЦАА” сэдэвт “Ширээний теннис”, “Волейбол”-ын тэмцээн болж өндөрлөлөө
Гар бөмбөг, ширээний теннисний спортыг сурталчлах, эцэг эхчүүдийг цэцэрлэгээс зохион байгуулж буй үйл ажиллагаанд татан оролцуулах, багш, эцэг эхийн хамтын харилцааг сайжруулах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготойгоор тэмцээнийг “МОНГОЛ БИЛИГ ОЮУН” цогцолборын сургуулийн биеийн тамирын зааланд 2019 оны 12 сарын 07-ны өдөр зохион байгууллаа. Тус тэмцээнд нийт 13 баг, тамирчин эцэг эхчүүд оролцлоо.
Тэмцээнд анги хамт олноороо нэгдсэн зохион байгуулалттай оролцож, тэмцээн уралдааныг хөгжөөн дэмжих соёлыг бусдад үлгэрлэн, хамтын үйл ажиллагаагаа улам бүр бэхжүүлэн ажилласан Т.Гэрэлмаа багштай “Дунд Б” бүлгийг “Шилдэг хөгжөөн дэмжигч” бүлэгээр шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.
“ЭРҮҮЛ МЭНД - ЭЕРЭГ ХАРИЛЦАА” сэдэвт спортын тэмцээнд хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан амжилттай оролцон багийн нийлбэр дүнгээр Ц.Цэрэнчимэг багштай Дунд Б бүлэг ТЭРГҮҮН байр эзэлж ШИЛЖИН ЯВАХ ЦОМ, өргөмжлөлийн эзэн болов.
МБО цогцолборын санаачлагаар "Алтангадас" төсөл хэрэгжиж эхэллээ
Монгол Билиг Оюун цогцолбор сургуулийн 7-11-р ангийн сурагчдын дунд зохион байгуулагдаж байгаа “Алтангадас” төслийн 1-р шат буюу сурагчиды оюун ухаан, мэдлэг чадвар, багийн ажиллагаа, бие даах байдлыг илрүүлэн оюунлаг аравт тодруулах зорилго бүхий “ОЮУНЛАГ АРАВТ” тэмцээн боллоо. Тэмцээний ялагчаар НЭГДҮГЭЭР АРАВТ буюу ногоон баг шалгарлаа.
Алтангадас төсөл нь Монгол билиг оюун цогцолбор сургуулийн сурагчдыг амьдрах ухаанд суралцуулах, багаар ажиллах чадварыг суулгах, хичээлээр олж авсан мэдлэгээ чадвар болгон хэрэглэх, аливаа зүйлийн үнэ цэнэ, учир шалтгаан, зүй тогтол зэргийг ойлгон ухаарах, бусдад үлгэр болгон хэвшүүлэхэд чиглэгдэж байгаа бөгөөд таван үе шаттайгаар явагдах юм. Үүнд: Оюунлаг аравт, Дайчин чадварлаг аравт, Эв нэгдлийг эрхэмлэгч аравт, Авьяаслаг аравт, Хишигтэн аравт
Алтангадас төсөлд хамрагдаж буй сурагчид Чингис хааны үеийн цэрэг армийн “Аравт”-ын зохион байгуулалтаар оролцож байгаа бөгөөд 7-11-р ангийн бүлэг тус бүрээс 2 сурагч, нийт 10 сурагчийн бүрэлдэхүүнтэй, таван Аравтаас бүрдэх нийт 50-н сурагч оролцож байна.
Нийслэлийн цагдаагийн газраас 8-12 дугаар ангийн сурагчдад зөвлөгөө мэдээлэл өглөө
Нийслэлийн цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах байцаагч Э.Баярбаясгалан, Нийслэлийн цагдаагийн газрын хүүхдийн гэмт хэргээс урьчилан сэргийлэх хэлтсийн ахлах байцаагч Б.Мөнхжаргал нар 8-12 дугаар ангийн сурагчдад :
- Гэмт хэргийн тухай ойлголт
- Эрүүгийн хариуцлага хүлээх насны хэмжээ
- Хүний биед хохирол учруулах дээрэмдэх хулгайлах гэт хэргийн талаар
- Цахим орчинд үйлдэгддэг гэмт хэргийн тухай
- Гэмт хэргийн зөрчил
- Архи тамхи хорт зуршлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр
- 3-6 ангийн сурагчдад
- Хүүхдийн аюулгүйн дүрэм
- Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх
- Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аргуудын талаар зөвлөгөө мэдээлэл өглөө.
Нийслэлийн шилдэг илтгэлийн уралдаанд Монгол Билиг Оюун Цогцолбор сургуулийн багш нар 1-р байр эзэллээ
2019 оны Нийслэлийн түүх, нийгэм, газарзүйн шилдэг илтгэлийн уралдаанд Монгол Билиг Оюун Цогцолбор сургуулийн багш Б.Цэндхүү, Б.Ганболд, Б.Санжаажамц нар "Суралцагчдын өвөрмөц байдалд тохирсон хэрэглэгдэхүүн сонгож сургалтанд ашиглах нь" гэсэн илтгэлээр оролцож, НЭГДҮГЭЭР байр эзэллээ.
Монгол билиг оюун сургуулийн чадварлаг багш нартаа баяр хүргэж цаашдынх нь уралдаанд өндөр амжилт хүсэн ерөөе.
МБО цогцолбор нь албан ёсны олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэгч сургууль юм
Монгол Билиг Оюун Цогцолборын цэцэрлэгийн нээлттэй хаалганы өдөрлөг боллоо
“Монгол билиг оюун” цэцэрлэгийн үйл ажиллагааг эцэг, эх, иргэд олон нийтэд ил тод нээлттэй мэдээллэх, сургалт, орчин, хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах, цэцэрлэг, багш, эцэг эх, асран хамгаалагчийн хамтын үйл ажиллагааг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулагдсан нээлттэй хаалганы өдөрлөг 2019 оны 11 дүгээр сарын 30-нд амжилттай зохион байгуулагдав.
Тус арга хэмжээ цэцэрлэгийн 9 бүлгийн эцэг эх, асран хамгаалагчдаас гадна, цэцэрлэгийн насны хүүхэдтэй гэр бүлүүдэд нээлттэй байдлаар зохион байгуулагдсан бөгөөд нийт 100 гаруй эцэг эх, асран хамгаалагч нар оролцов.
Нээлттэй хаалганы өдөрлөгөөр
- Цэцэрлэгийн ерөнхий танилцуулга мэдээлэл
- Биеийн тамирын хичээлийн бүтэц зохион байгуулалт
- Хөгжмийн хичээлийн бүтэц зохион байгуулалт
- Англи хэлний сургалтын талаар
- Цэцэрлэгийн сургалтын орчин, хүүхдийн хөгжлийн үнэлгээний талаарх мэдээлэл, бүлгийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл
- Хүүхдийн хоолны үзэсгэлэн хоолны нэр төрөл, хоол хүнсэнд хэрэглэгддэг хүнсний бүтээгдэхүүн, амталгаа
зэргийг эцэг эхчүүдэд танилцуулж цэцэрлэгийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л чиглэлээр харилцан мэдээлэл өгч ажиллав. Цэцэрлэг цаашид үйл ажиллагаагаа сайжруулах, одоо хийж байгаа ажлаа үнэлүүлэх зорилгоор эцэг эх, асран хамгаалагч, өдөрлөгт оролцогчдоос санал сэтгэдэлээс авч үзвэл оролцогчид бол 100 %-ийн саналтай сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж цаашдын үйл ажиллагаанд хамтран илүү амжиллтай ажиллахаа илэрхийлж байв.
17
“SPELLING BEE” тэмцээн зохион байгуулагдлаа
Сурагчдын гадаад хэл сурах сонирхлыг өрнүүлэх, англи хэл дээр зөв үсэглэх чадварыг хөгжүүлэх, авъяаслаг сурагчдыг илрүүлж бусдад сурталчлах зорилгоор зохион байгууллаа. Тэмцээн байгалийн ухааны болон математикийн хичээлүүд дээрх англи үгсийн санг оролцуулан зохион байгуулагдсан бөгөөд Монгол Билиг Оюун цогцолбор сургуулийн 3-8-р ангийн сурагчид оролцлоо.
Тэмцээнд амжилттай оролцсон сурагчдадаа баяр хүргэе!!!
12