2019-2020 оны хичээлийн жилд манай сургууль Зохион бүтээгчдийн академитай хамтран ажиллах гэрээг байгуулан 6, 7-р ангидаа робот элекроникийн хичээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон билээ.
Тус академаас хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгайлан бэлтгэгдсэн мэргэжлийн багшаар хангаж байгаа юм. Сурагчид маань эхний хичээлээр элекроникийн үндэс, суурь, хичээлээр хэрэглэх багаж төхөөрөмтэй хэрхэн харьцах талаар онолын хичээлийг үзсэн бол өнөөдрийн байдлаар 3 дахь хичээлээр роботын програмчлалын эхний шатны кодуудыг бичиж сурч байна. Цаашдаа тус хичээлээр сурагчид маань математик, физикийн хичээлээр олж авсан мэдлээгээ бодитоор хэрэгжүүлэх боломжтой болж байгаагаараа давуу талтай юм.