"МОНГОЛ БАХАРХАЛ"-ын өдрийг тохиолдуулан монголын өв уламжлал, түүх соёлоороо бахархах, улмаар эх оронч үзлийг төлөвшүүлэх үүднээс асуулт хариултын "АХА" тэмцээнийг 3-12-р ангийн сурагчдын дунд зохион байгууллаа.
Тэмцээний ялагчаар
3-5-р ангийн ангилалд 3Б ангийн сурагч Б.Дөлгөөн
6-10-р ангийн ангилалд 10А ангийн сурагч Б.Баттүшиг шалгарч, өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнууллаа.
Монгол Билиг Оюун Цогцолбор сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилийн Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний дүн гарч, шагнал гардуулах ёслол 11-р сарын 25-нд болж өнгөрлөө.
Эрэгтэй дунд анги
1-р байр М.Баяраа багштай 8А анги
2-р байр Ц.Батбилэг багштай 8Б анги
3-р байр П.Сүхбат багштай 7А анги
Эмэгтэй дунд анги
1-р байр Ц.Батбилэг багштай 8Б анги
2-р байр П.Сүхбат багштай 7А анги
3-р байр Б.Цэндхүү багштай 7В анги
Эрэгтэй ахлах анги
1-р байр Б.Хүрэлшагай багштай 12А анги
2-р байр О.Баясгалан багштай 11Б анги
3-р байр Санжаажамц багштай 10Б анги
Эмэгтэй ахлах анги
1-р байр Б.Пүрэвсүрэн багштай 10А анги
2-р байр Ц.Энх-Өлзий багштай 9В анги
3-р байр М.Эрдэнэ багштай 9б анги
Шилжин явах цомыг Б.Пүрэвсүрэн багштай 10А анги гардан авлаа.
Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Их Эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой-Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Билэг Оюун Цогцолбор сургуулийн багш сурагчид монгол дээлээрээ гоёлоо. Энэ үеэр монголын уламжлалт шагай наадгай, оньсон болон хөлөгт тоглоом тоглож, ардын хөгжим, хэрэглэлийг сурагчдад таниулан мэдээлэл өглөө. Түүнчлэн хичээлийн эхний цагт Монгол бахархлын өдрийн тухай хичээл орлоо.
Монгол улсын "Биеийн тамир, спортын тухай" хуулийг хэрэгжүүлэх, сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяас чадварыг нээн хөгжүүлж, оюуны спортоор хичээллэх хүүхдийн тоог нэмэгдүүлэх зорилготойгоор 11-р сарын 20-ны 14:30 цагт 1-10-р ангийн сурагчдын дунд "100 буудалт даамны аварга" шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна.
Тэмцээнд амжиллтай оролцсон сурагчдыг дараах байр эзлүүлэн шагнаж, урамшуулна.
Сурагчдын дунд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, спортоор хичээллэх ур чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа сургуулийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр спорт заланд эхэлж байна. Тэмцээн 11-р сарын 20, 21, 22-ны 14:00 цагуудад 6-8-р ангиуд, 9-12-р ангиуд гэсэн ангилалаар зохион байгуулагдах юм.
Тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдыг дараах байр эзлүүлэн шагнаж урамшуулна.
1-р байр: Алтан медаль, Өргөмжлөл
2-р байр: Мөнгөн медаль, Өргөмжлөл
3-р байр: Хүрэл медаль, Өргөмжлөл
Одоогийн байдлаар Монгол хэлний багш М.Эрдэнэ, Химийн багш Б.Хүрэлшагай, Физикийн багш Б.Хүрэлшагай мөнгөн медаль, Түүх нийгмийн багш Б.Цэндхүү хүрэл медаль, Түүх нийгмийн багш Б.Ганболд , Хөгжмийн багш Б.Билэгжаргал, Мэдээлэл зүйн багш М.Мөнхгэрэл нар 5-р байр тус тус эзлээд байна.
Хамт олноо төлөөлөн уралдаанд оролцон дүүрэгтээ сургуулийнхаа нэрийг гаргасан багш нартаа баяр хүргэе.
Хан-Уул дүүргийн багш нарын илтгэлийн уралдаан явагдаж байгаа билээ. Энэ жилийн илтгэл "Суралцагчдын ялгаатай байдлыг сургалтанд харгалзах нь, үйл ажиллагаа, үр дүн" сэдвийн хүрээнд тавигдаж байна. Энэ удаагийн уралдаанд манай 4 ЗАН-ийн багш нарын баг оролцсон бөгөөд түүх нийгмийн багш нарын баг, гадаад хэлний багш нарын баг, байгалийн ухааны багш нарын баг бүгд тус тус тэргүүн байр эзэллээ. Мөн бага ангийн багш Уранчимэг илтгэлээрээ 5-р байр эзэллээ. Сэтгэл зүрхээ ажилдаа зориулсан чадварлаг багш нартаа баяр хүргэж, дараа дараачийн шатны уралдаанд нь амжилт хүсье.
БСШУЯ-ны ерөнхий боловсролын цөм хөтөлбөрт 3-р ангиас нь хөгжмийн боловсролыг бишгүүр хөгжмөөр эхлүүлэхээр тусгагдсан байдаг. Энэ жилийн 3-р ангийн бяцхан сурагчид маань бишгүүр хөгжмөө удахгүй бүтэн ая тоглож чаддаг болно. Бяцхан шавь нартаа амжилт хүсье.
Дэлхийн болон монголын шилдэг зохиол бүтээлийг хүүхэд багачуудад таниулж, сурталчлах, тэдний дунд уран уншлагын урлагийг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулсан "Уран жиргээ" дүүргийн уралдаанд сурагч Д.Номундарь I байр эзэлсэнд баяр хүргэж нийслэлийн шатны уралдаанд нь амжилт хүсье.
Засгийн газрын 8 сарын 28-ны өдрийн шийдвэрийн дагуу 9-р сарын 3-ны өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгосонтой холбоотойгоор дараах шийдвэрийг манай сургууль гаргаж байна. Үүнд:
ОУ-н хүүхдийн найрамдал зусланд манай сургуулийн нийт сурагчид 2 ээлжинд хуваагдан 9 сарын 3 - 8 болон 9 сарын 8-14-ний өдрүүдэд дараах үйл ажиллагаануудад хамрагдангаа анги хамт олноороо амрах юм.
1. Хувцаслалт:
2. Хичээлийн хэрэглэгдэхүүн:
МУБИС, МУИС, Нийслэлийн БУ-ны боловсролын төвөөс хамтран бүх нийтийн физикийн боловсролыг дэмжих "Багийн олимпиад 2019"-г улсын хэмжээнд нийслэл ба орон нутаг гэсэг 2 хэсгээр зохион байгууллаа. Монгол Билиг Оюун ОУ-н хөтөлбөртэй сургууль нийслэлийн байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай олон сургуулиудтай өрсөлдөж амжилт үзүүллээ.
Тус олимпиадад Монгол Билиг Оюун олон улсын хөтөлбөртэй сургуулийн 6-8-р ангийн сурагчид амжилттай оролцож VI, VII ангиуд Хүрэл медаль, VIII анги Алтан медаль хүртлээ. 8-р ангийн төрөлд нийт 4 баг алтан медаль хүртсэнээс манай сургуулийн баг гүйцэтгэлийн чансаагаараа тэргүүлж цомын эзэн боллоо. Сурагчдаа массаар нь амжилттай бэлтгэж медаль хүртсэн багш Э.Батжаргал, Э.Уранбилэг, Т.Энхтайван нартаа Цогцолбор болон эцэг эхийн нэрийн өмнөөс талархал илэрхийлж байна. Багийн олимпиадын Химийн хичээлийн төрөлд мөн VIII ангийн сурагчид химийн багш Хүрэлшагай-н удирдлага дор оролцож Хүрэл медаль хүртсэн амжилт үзүүллээ. Ийнхүү манай сургуулийн нийт 70 гаруй сурагч тус олимпиадаас медаль хүртэж энэ хичээлийн жилийн отгон амжилтын эзэд боллоо.
Сургуулийн маань нээлттэй өдөрлөгт нийт 17 өртөөгөөр хүүхдүүд маань ээж аав, эмээ өвөө, найз нартайгаа зочилж, мэдсэн сурсанаа тайлагнаж, цаашид сонирхон судлах хичээл, дугуйлангаа сонирхож нэг өдрийг хөгжилтэй сайхан өнгөрүүллээ.
Энэхүү өдөрлөгийн үйл ажиллагааны гол онцлох зүйл нь эцэг эхчүүд маань хүүхэдтэйгээ хамтран үйл ажиллагаанд оролцон, дурсамжтай сайхан цагийг өнгөрүүлсэнд байлаа. Өртөөнүүдийн заримаас дурдвал: "50 мянгын уналт" өртөөнд ээж аавын хамт оролцож асуултанд хариулах, "Бийрэн бичлэг"-н өртөөнд бүдүүн, нарийн бийрээр бичиж үзэн гарын бэлэг авах, аав ээжтэйгээ хамт багшийн зааврын дагуу уран зураг зурах гэх мэт маш олон сонирхолтой өртөөнүүд байлаа. Өдөрлөгөөр энэ хичээлийн жилээр сурсан мэдсэнээ тайлагнахаас гадна, ирэх хичээлийн жилд сургалтандаа нэвтрүүлэхээр болсон хоёр шинэ хөтөлбөрийг танилцуулсан юм. Эдгээр нь Керамик урлалын дугуйлан, Робот элекроник програмчлалын хөтөлбөр юм.
Олимпиадын дүн мэдээ
Хан-Уул дүүргийн түүх нийгмийн ухааны сурагчдын олимпиад 115 болон 118 сургууль дээр амжилттай болж өндөрлөлөө.Тус олимпиадад “Монгол билиг оюун”сургуулийн сурагчид 1 мөнгө,2 хүрэл,7 тусгай байр эзлэн нийт 10 сурагч нийслэлийн эрх авлаа.
Түүх
9-р ангийн төрөлд 9а ангийн сурагч Ким Хён Жи мөнгө
9а ангийн сурагч А.Есүйгэн тусгай байр
10-р ангийн төрөлд 10а ангийн сурагч Б.Эрхсаран хүрэл
11-р ангийн төрөлд 11а ангийн сурагч М.Мөнхжин тусгай байр
11а ангийн сурагч И.Нямсүрэн тусгай байр
12-р ангийн төрөлд 12а ангийн сурагч А.Хэрлэн хүрэл
Нийгэм
9-р ангийн төрөлд 9б ангийн сурагч Г.Амина тусгай байр
11-р ангийн төрөлд 11а ангийн сурагч С.Ану-Үжин тусгай байр
11а ангийн сурагч Г.Маралмаа тусгай байр
11а ангийн сурагч Г.Намуунгоо тусгай байр
Мөн түүх нийгмийн багш Баасанцэрэн Алт, Ганболд Хүрэл, Цэндхүү тусгай байр тус тус эзэлж нийслэлийн шатанд оролцох эрхээ авлаа.
2018-2019 оны хичээлийн жилийн САШ сагсан бөмбөгийн тэмцээний 6-8-р ангийн төрөлд 9 ангийн 18 баг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс;
Эрэгтэй төрөлд:
1-р байр Ц.Батбилэг багштай 7б анги
2-р байр М.Баяраа багштай 7а анги
3-р байр М.Эрдэнэ багштай 8б анги
Эмэгтэй төрөлд:
1-р байр М.Эрдэнэ багштай 8б анги
2-р байр Ц.Энх-Өлзий багштай 8в анги
3-р байр Ж.Дарьсүрэн багштай 8а анги
тус тус байр эзэллээ.
Мөн эрэгтэй шилдэг тоглогчоор 7б ангийн сурагч Ч.Содбилэг, эмэгтэй шилдэг тоглогчоор 8в ангийн сурагч Х.Анужин нар шалгарлаа.
Тэмцээний нийлбэр дүнгээр М.Эрдэнэ багштай 8б анги хошуучлан "ШИЛЖИН ЯВАХ ЦОМ" -ын эзэн анги боллоо.
Тэмцээний ахлах ангийн төрөл 3 сарын 1 - нд үргэлжилнэ.
Powered by aSc EduPage