• Онлайн хичээлийн явцаас

          • Дизайн технологи  хичээлийн маск оёх даалгаврын бичлэгээ 7в ангийн сурагч Дөлгөөн илгээсэн байна.

          • МБО Цогцолборын Олон Улсын Хөтөлбөртэй Сургуулийн хөл хорионы үеийн зайны сургалтын зөвлөмж

          • 1.Сургуулийн нийт удирдлага, багш нар хөл хорионы хугацаанд https://mbo.edupage.org/ мэдээллийн системээр дамжуулан цахим хичээлүүдийг тодорхой хуваарийн дагуу орж байна.

            2. Цахим хичээл нь видео, преceнтейшн ,цахим тест гэсэн 3 хэлбэрээр явагдаж байна. PPT болон ажлын хуудас хэлбэрийн даалгаврыг цаасан хэлбэрээр сургууль дээрээс авч болох бөгөөд видео болон тестийг заавал https://mbo.edupage.org/ мэдээллийн системээр нэвтэрч хийх шаардлагатай.

            3. Цахим сургалт эхэлснээс хойш бага ангид 459 тест, даалгавар 1466, хичээл 579, дунд болон ахлах ангид 448 тест, 849 даалгавар, хичээл 987 тус тус цахимаар хийгдсэн байна.

            4. Хөл хориог 4 сарын 30 хүртэл сунгасантай холбогдуулан бид онлайн хичээлийнхээ төрлийг нэмж Zoom программ ашиглан видео конференсе хичээлийг орж эхэлж байна. Эхний ээлжинд бид дунд ахлах ангийн GP хичээлийг гадаад багш нараар оруулсан нь амжилттай болсон . Бага ангийн zoom хичээлийг бид эцэг эхийн хүсэлтийн дагуу ажил тарсан цаг буюу оройн 6 цагт байхаар хуваарийг гаргаж байна.Та бүхэн АУБ тайгаа холбогдон дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

            5. https://mbo.edupage.org/ системд нэвтрэн хичээлээ үзсэн болон татаж авсан бол сурагч заавал Done гэсэн хэсгийг дарах ёстойг анхаарна уу.

          • Сурагчдын онлайн хичээлийн явцаас...

          • Манай сургуулийн сурагчид онлайн хичээлээр олж авсан мэдлэгээ бататган үр дүнг видео хэлбэрээр илгээж байна.  Жишээ болгож 7А ангийн сурагч Ө.Төгөлдөрбаярын ICT хичээлийн - "IR дохио хүлээн авагч"  сэдвийн хэлхээгээр өгөгдсөн даалгаврыг угсарч ажиллуулсан үр дүнг танилцуулж байна.

        • МБО цогцолбор сургууль дээр гал унтраах тактик сургуулилт зохион байгуулагдав
          • МБО цогцолбор сургууль дээр гал унтраах тактик сургуулилт зохион байгуулагдав

          • Хан-уул дүүргийн Онцгой байдлын гал түймэр унтраах, аврах 14-р анги, Монгол Билиг Оюун Цогцолбор сургуулийн багш, албан хаагч, сурагчдын хамтарсан гал түймэр унтраах тактикийн сургуулилт 2020 оны 01-р сарын 24-ний 10:00-11:00 цагийн хооронд боллоо. 

            Энэ үеэр сургуульд гал гарсан тохиолдолд хэрхэн шуурхай ажиллаж, багш, сурагчид аюулгүй цуглах талбайд гарч, амь насаа авран хамгаалах бэлтгэл хийж, аврагчид сургуулийн 3-р давхраас угаартасан иргэнийг аварч, анхан шатны тусламж үзүүлэх талаар сургуулилт боллоо.

            Түүнчлэн сургуулийн багш нар галын тэвшинд асаасан галыг гал унтраагчаар унтраах дадлага хийлээ. 

             

          • 2020.01.23-ны өдөр МБО сургуулийн ICT-IGCSE хичээл сонгосон сурагчид Дата төвтэй танилцлаа

          •  Монгол Билиг Оюун Сургуулийн 9-р ангийн ICT-IGCSE сонгосон сурагчид ICT-ийн багш М.Мөнхгэрэлийн хамт “Үндэсний Дата Төв” УТҮГ-ын үйл ажиллагаа болон салбар хэлтсүүд, мэргэжил хоорондын ялгаа,  цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга замууд, дата буюу өгөгдөл хэрхэн хадгалагддаг тэдгээрийн аюулгүй байдлын талаар Дата төвийн мэргэжилтнүүдээс мэдээлэл авч, танилцлаа. Дата төв нь Монгол улсын цахим мэдээллийн санг хадгалж, хамгаалж байгаа тусгай обьектод ордог чухал үүрэг хариуцлага бүхий байгууллага юм.

            Уг байгууллага нь:

            • Түц машин – төрийн үйлчилгээний систем
            • Хур систем – төрийн мэдээлэл солилцооны систем
            • Цахим гарын үсэг зэрэг үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байгаа

            Үндсэн үйл ажиллагаа болох дата буюу өгөгдөл хадгалах серверийн өрөөтэй танилцан хэрхэн хэвийн температурт байлгах техникийн зарчим, эд анги, цахилгаан хангамж гэх мэт бодит байдлыг харлаа.

            Дата төв нь 6 хэлтэстэй бөгөөд хэлтэс бүрийн мэргэжлийн ялгааг сурагчид өөр өөрсдийн өнцгөөс асуулт асуун ирээдүйн мэргэжил сонголтондоо дүгнэлт хийн тайлбар мэдээлэл авсан ба сурагчид цахим гэмт хэрэг буюу сошиал сүлжээнд гарч болох халдлагаас хэрхэн өөрийгөө болон бусдын аюулгүй байдлыг хамгаалах, урьдчилан сэргийлэх  аргуудаас тус төвийн мэргэжилтэн хуваалцан сурагчдад бодит үр дүнтэй зөвлөгөө өглөө.    

             

        • Мэдэгдэл
          • Мэдэгдэл

          • Улсын Онцгой комиссоос ирэх Даваа гараг буюу нэгдүгээр сарын 27-ноос эхлэн гуравдугаар сарын 2-ныг хүртэл улс даяар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг өмчийн хэлбэр үл харгалзан түр зогсоох шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийн дагуу Монгол Билиг Оюун Цогцолборын сургууль, цэцэрлэг нь сургалт болон бусад хүмүүжлийн үйл ажиллагаагаа энэ хугацаанд түр зогсоох болсныг мэдэгдэж байна. 

            МОНГОЛ БИЛИГ ОЮУН ЦОГЦОЛБОРЫН ЗАХИРГАА

             

          • ‘’Монгол Билэг Оюун’’ сургуулийн намрын содон өнгө

          •                                          Нэг.  Найрамдал зусланд хичээлийн жилээ эхлэв

            Шинэ хичээлийн жилээ өвөрмөцөөр эхлүүлсэн‘’Монгол Билиг Оюун’’ цогцолбор олон улсын хөтөлбөртэй сургууль ‘’Хамтдаа Найрамдалд Хөгжицгөөе’’ хөтөлбөр боловсруулан сурагчдаа  Олон улсын хүүхдийн ‘’Найрамдал’’ зусланд 6 хоногийн хугацаанд идэвхтэй сургалтын зарчмаар туршилт  хичээл явуулжээ. Монгол үндэстний хэл соёл, өв уламжлалыг хөгжүүлэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхэд бүрийг өөрийн гэсэн онцлог авьяас чадвар дээр тулгуурлан хөгжлийг нь  дэмжиж, арга зүйг боловсруулахад анхаарч ажилласан байна. Мөн ‘’Монгол Билэг Оюун’’ сургуулийн сурагч бүрийн заавал мөрдөх 10 дүрэмд суралцан  дагаж хэвшүүлэх дадал олгосон юм. Сурагчдын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, найз нөхдийн хамт бусдаас суралцах, биеийн тамир спортоор дамжуулан эрүүл чийрэг нөхөрсөг хамт олныг төлөвшүүлэн бүрэлдүүлэхэд энэ сургалтын ач холбогдол тодорхойлогдсон. Энэ үеэр тус сургуулийн сурагчдын оролцсон ‘’Алтан намар’’ спортын спартакиад зохион байгуулагдаж, урлагийн тоглолтоо үзүүлсэн юм. Найрамдал зуслангийн багш нарт зориулан багшийн хөгжил, шинэ эриний хүүхдүүдийн онцлог, заах аргын дэвшил, идэвхтэй сургах арга барил буюу  хүүхэд төвтэй сургалтын талаар ‘’Монгол Билэг Оюун’’ сургуулийн олон улсын хөтөлбөрийн менежер Б.Отгондэлгэр удирдан явуулав. Сургалтын төгсгөлд 2018-2021 он хүүхэд хамгааллын жил болсонтой холбогдуулан хүүхдийг хүчирхийллээс хэрхэн хамгаалах талаар зөвлөгөө өгчээ.  Менежер Б.Отгондэлгэрийн хувьд  Австралид 0-8 настай хүүхдийн боловсрол, асаргаа,  хүүхэд хамгаалал болон хүүхдийн түргэн тусламжийн мэргэжлийн чиглэлээр суралцаж төгссөн.  Дунд сургуулийн сурагчдад ‘’Миний найз-миний орчин’’ ухаарлын лекц орж, нийгэм улс төр, гэр бүл, эцэг эх, сургууль, найз нөхдийн хүрээнд үүсэх эерэг болон сөрөг хандлагуудыг хэрхэн  танин мэдэж, зөв хүн болж төлөвших, мэндлэх хүндлэхээс эхлээд орчин тойрондоо биеэ зөв авч явж, найрсаг хамтач амьдрах соёлоос суралцжээ. ‘’Амьдралын үнэ цэнэ’’ хичээлээр хүүхэд бүрийг  түшиж тулж байгаа эцэг эх, эмээ өвөө, эгч ах дүү, багш, найз нөхөд  бол хүний амьдралын хамгийн үнэ цэнэтэй нь  байдгийг сурагчдад ухааруулан ойлгуулав. Багш, хүүхдүүд маш өндөр сэтгэгдэлтэй сургалтаа өндөрлөж, Найрамдал зуслангийн багш нартаа талархал илэрхийлээд, болдогсон бол эндээ хичээлээ үргэлжлүүлэн  сурах юмсан гэсэн  хүслээ илэрхийлж байв. 

             

            Хоёр.  Ахлах ангийн Кембриджийн хөтөлбөрийн эрхээ баталгаажуулав  

            Энэ хичээлийн жил дунд ахлах ангийн Кембриджийн хөтөлбөрийн эрхээ баталгаажуулж авчээ. Ингэснээрээ 10 дугаар анги төгсөж байгаа хүүхдүүд олон улсын түвшний  ICT шалгалтыг эндээ өгч, олон улсын түвшинд үнэлэгдээд,  тухайн багш болон  хүүхэд дээр оноо нь ирнэ. Ингэснээрээ сурагчид 5-7 хичээлийг судалж оноо цуглуулж, 10 дугаар ангидаа Кембриджийн  ICT дипломтой болно гэсэн үг. Диплом нь цаашид 10 дугаар анги  төгсөөд коллежид суралцах эрхийг баталгаажуулдаг.  Дэлхийн 50 гаруй орны их дээд сургууль коллеж Кембриджийн хөтөлбөрийг хүлээн зөвшөөрч, оноог нь тооцон авдаг. 10 дугаар ангийн ICT дипломтай хүүхэд коллежид  шалгалтгүй элсэх боломж нээгдэнэ.  11 дүгээр ангидаа L level шалгалт өгдөг. Ингэснээр дэлхийн томоохон сургуулиуд буюу Оксфорд, Харвардын сургуульд элсэхийг зөвшөөрдөг. Энэ нь их сургуулийн түвшний хичээл бөгөөд заах багш нараа тасралтгүй бэлтгэж байгаа. Кембриджийн сургалтын эрх авах өндөр шалгууртай. Зөвхөн сургуулийн байр танхимын боломж нөхцлөөс гадна шинжлэх ухааны чиглэлийн хичээлийн лабораториудыг иж бүрэн тоноглож, стандарт ажиллагааг чанд мөрддөг, маш өндөр зардал гардаг. Энэ стандартыг биелүүлэхэд цаг хугацаа, хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө, ур чадвар шаардана. Эдгээр гаргаж буй өндөр  зардалтай харьцуулахад Монгол дахь бусад Кембриджийн хөтөлбөртэй сургуулиудын төлбөртэй харьцуулахад энэ сургуулийн сургалтын төлбөр  харьцангүй хямд байхаар төлөвлөжээ. Мөн  хичээлийн шинэ жилд гадаад багш нарын тоогоо эрс нэмсэн байна.

            Гурав. Инженер, технологийн боловсролоор шинжлэх ухаанч, зохион бүтээх чадвар эзэмшүүлнэ

            Техник технологи, инновацийн өндөр мэдлэг, чадвартай хүн бэлтгэх зорилгоор дунд ангиас нь хүүхдүүдэд мэдээлэл технологийн мэдлэг олгох нь инженерийн чиглэлд сурч боловсрох, шинжлэх ухааныг ухааран ойлгох, зохион бүтээх чадвар суулгахад дөхөм болно хэмээн ‘’Монгол Билиг Оюун’’ олон улсын сургалттай цогцолбор сургууль үзэж, Зохион бүтээгчдийн академитай хамтран ажиллах гэрээ байгуулсан билээ. Анхны хичээлээ орж байна. Хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлнэ. Сурагчид шинэ технологийг ажиллуулдаг, эвдрэл гэмтлийг нь засаж чаддаг, гэрийнхээ цахилгааныг холбочихдог чадвартай болно. 21 дүгээр зууны иргэн хүний заавал сурах ёстой боловсрол нь мэдээлэл технологиийн хичээл. Харилцаа холбооны боловсрол, STEM боловсролыг дунд сургуулиас нь бэлтгэхээс өөр аргагүй болсон гэж сургуулийн удирдлагууд үзэв. STEM гэдэг нь шинжлэх ухаан, технологи, инженер, математик хэмээх үгийн товчлол бөгөөд шинжлэх ухаан, математикийн суурь мэдлэг, инженер технологийн боловсрол олгох арга зүй. Ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчид их дээд сургуулийн элсэгчид болдог тул сурагч байх хугацаандаа шинжлэх ухааныг ашиглаж сурах чадварыг зөв төлөвшүүлэх тусам төдий чинээ сайн мэргэжилтнүүд төрөх болно гэж үзэж байгаа юм. Хичээлийн эхний өдөр сурагчид багаж төхөөрөмж, аюулгүй ажиллагаатайгаа танилцав. Хоёр хичээлийн дараа  электроникийн гагнуур хийж сурна. Энэхүү  багажаар  хүүхэд бүрийг хангаж, гэртээ дадлага ажлаа үргэлжлүүлэх юм. Энэ жил 6-7 дугаар ангид орж байна. Цаашид 3-5 дугаар ангиудад робот тоглоомын хэлбэрээр хичээл орохоор төлөвлөж байгаа.

            Дөрөв.  Сурагчид чацарганаа хураав

            Сургууль дотроо томоохон гал тогоо,  хоолны газар байгууламжтай. Хүүхдүүд сургуулийн гал тогооны хүнсэндээ өдөр тутам хэрэглэх  жимс ногооныхоо ургацаа намар хураан авдаг. Найрамдал зусланд  явахаасаа өмнө сурагчид чацарганаа хураан авч амжжээ. Байгалийн ухааны хичээлийн дадлага ажил гэж нэрлэсэн байна. Байгалийн ухааны багш нар эхлээд хүүхдүүдэд танин мэдэхүйн чиглэлээр мэдээлэл өгч,  чацаргана тариалахаас эхлээд хураах, хадгалах, байгаль экологи болон хүний биед ямар хэрэгтэй жимс вэ гэдгийг таниулаад, дараа нь хүүхдүүд чацарганаа  хураан авсан байна.  Чацаргана 50 гаруй төрлийн амин дэм агуулдаг гэдгээрээ жимсний төрөл дундаа хамгийн амин дэмтэйд тооцогддог. Мөн хүйтэн сэрүүн зонхилсон, байгаль цаг уурын эрс тэр уур амьсгалтай манай орны хувьд чацаргана ургах таатай нөхцөл болдог талаар багш нар тайлбарлав.  

    • Contacts

      • "Mongol Bilig Oyun" International school
      • 976-77002070
      • Marshall Deluxe Village
        Ikh Mongol Street
        Khan-Uul district


        17012-0118 Ulaanbaatar
        Mongolia